• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн үндэсний хороотой хамтран ажиллах талаар санал солилцлоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Д.Сүнжид, Г.Нарантуяа нар Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Талууд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, ойлголтоо нэгтгэн ахисан түвшинд хамтран ажиллахаар санал нэгдлээ. Үүнд,
- 2011 онд батлагдсан ЖЭТБХтХ-д тусгагдсан Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, гомдлыг шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллах. Түүнчлэн ХЭҮК-д ирүүлсэн жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн дарамт болон бусад гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагаанд Жендэрийн үндэсний хорооноос төлөөлөл оролцуулах, байлцуулах,
- Хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтын асуудал тэр тусмаа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангах асуудалд үр дүнтэй хамтран ажиллах арга хэлбэрийг тодорхойлох,
- Төрийн байгууллагыг удирдах албан тушаалтан болон албан хаагчдыг хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжтэй болгох сургалт сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа, хэлэлцүүлгүүдэд хоёр талын оролцоог хангах,
- ХЭҮК-ын хоёр жил тутам тайлагнадаг Хүний эрхийн илтгэл дээр тусдаа бүлэг болон ордог ЖЭТБХтХ-ийн хэрэгжилтийг тайлагнадаг үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх зэргээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Уулзалтанд ХЭҮК-ын Тамгын Газрын дарга Ч.Алтангэрэл, Жендэрийн Үндэсний Хорооны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг, Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхтулга нар оролцлоо.

198174793_3982482845163336_6604322390259752408_n.jpg