Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын
даргын баталсан тусгай удирдамжийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Зэвсэгт Хүчний Жанжин Штабын харьяа цэргийн анги, байгууллагын нөхцөл байдалтай газар дээр нь
танилцаж, цэргийн анги, байгууллагад ажиллаж буй албан хаагчдын хөдөлмөрлөх эрх болон хугацаат цэргийн албан хаагчдын эрхийн
хэрэгжилтэд хяналт шалгалт, судалгааг хийж
байна.
Уг хяналт
шалгалт, судалгааны ажлын хүрээнд Зэвсэгт хүчний анги, байгууллагад ажиллаж буй
албан хаагчдын дотоодын хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан
хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин
хөлс авах, амрах, тэтгэвэр, тэтгэмж авах болон бусад эрхийн хэрэгжилт,
мөн хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах,
эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй
чөлөөтэй байх эрх, зохистой хоол, хүнс, хувцсаар хангагдах, сурч боловсрох зэрэг
эрхийн хэрэгжилтийг шалгаж байна.
Хяналт шалгалт, судалгааг 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн
явуулах юм.