Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын Женевийн Төвөөс ШХУ-ын Женев хотноо 2014
оны 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж буй Зэвсэгт хүчний
омбудсманы олон улсын 6 дугаар бага хуралд Комиссын гишүүн Пүрэвийн Оюунчимэг оролцож
байна.
Уг хурлаар зэвсэгт хүчний байгууллагууд олон нийтийн хэвлэл мэдээллийг
ашиглах нь; зэвсэгт
хүчний омбудс байгууллагууд дахь олон нийтийн хэвлэл мэдээллийн үүрэг роль;; зэвсэгт хүчний дүр төрхийг төлөвшүүлэхэд омбудс
байгууллагуудын гүйцэтгэх үүрэг; гомдол шийдвэрлэх механизмыг илүү үр дүнтэй болгох нь гэсэн 5 сэдвийн
хүрээнд оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийх юм. Комиссын гишүүн
П.Оюунчимэг "Гомдол шийдвэрлэх механизмыг илүү үр дүнтэй болгох нь" сэдвийн
хүрээнд "ХЭҮК-ын гомдол шийдвэрлэх үйл ажиллагаа", "ХЭҮК болон Зэвсэгт хүчний
жанжин штабын хамтын ажиллагаа" сэдвээр илтгэл тавьж оролцож байна.
Дашрамд сонордуулахад,
ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийг Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын Женевийн Төвийн
албан ёсны гишүүн болгож элсүүлснийг хурлын эхний өдөр албан ёсоор мэдэгдсэн
байна. Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын Женевийн Төв буюу DCAF нь сайн засаглал бий болгох, аюулгүйн салбарт
шинэчлэл хийхэд олон улсын байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилго бүхий
олон улсын сан юм. Тус Төв нь тухайн улс
оронд зөвлөх, дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, стандарт, хэм хэмжээг
боловсруулж, хөхиүлэн дэмжих, бодлогын судалгаа явуулах, сайн туршлагуудыг
тодорхойлох, аюулгүйн салбарын ардчилсан засаглалыг хөхиүлэн дэмжих талаар
зөвлөмж гаргах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. DCAF нь 2000 онд Швейцарийн Засгийн газрын санаачилгаар
байгуулагджээ.