• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ӨВӨРХАНГАЙ: Зэвсэгт хүчний 256-р ангийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн Зэвсэгт хүчний 256-р ангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цэргийн алба хаагчдын эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа.

187731291_816277999272399_5942302149190514552_n.jpg

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөл” судалгааны ажлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабтай хамтран судалгаа хийж байна. Энэ хүрээнд цэргийн албан хаагчдаас санал асуулга авах, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, цэргийн ангийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, цэргийн албан хаагчдын эрхийг хангахтай холбоотой баримт бичигт дүн шинжилгээ хийж ажиллалаа. Энэ судалгаа нь цэргийн анги байгууллагуудад үргэлжилж, орон даяар явагдах юм.

Ажлын хэсэг ковид-19 цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллаж байна.

191443764_530686951442988_4848098212916446635_n.jpg