• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн 2023 оны анхны хуралдаанаа зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн 2023 оны анхны хуралдаан өнөөдөр /2023.01.27/ боллоо.

Уг хуралдаанаар

  • ХЭҮК-ын өнгөрөгч 2022 онд хэрэгжүүлсэн онцлох ажил болон 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө,
  • Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн сэдэв,
  • Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагаа, хүндрэл бэрхшээл, хорооны ажиллах журам, цаашид анхаарах асуудал
  • Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны үйл ажиллагаа
  • Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаарх Комиссын байр суурь, оролцоо гэсэн таван сэдвээр мэдээлэл солилцлоо.

IMG_0021.JPG

Хуралдаанд ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг болон Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд оролцов.

IMG_0013.JPG

Ташрамд дурдахад, Иргэний нийгмийн зөвлөл нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу ХЭҮК-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй юм.

IMG_0014.JPG

Иргэний нийгмийн зөвлөл нь хүний эрхийн асуудал эрхэлсэн ашгийн төлөө бус хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаач, хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, эрэгтэйчуүдийн эрх, үндэсний цөөнхийн болон хэлний цөөнхийн эрх зэрэг хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий 18 гишүүнтэй.

IMG_0038.JPG

IMG_0036.JPG

IMG_0040.JPG

IMG_0043.JPG

IMG_0026.JPG

IMG_0027.JPG