Өмгөөллийн байгууллага бий болсны 89 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, НЗДТГ хамтран "Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг Сүхбаатарын талбайд 5 дугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж үг хэлэв.
"Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн өдөрлөг нь Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, аймгуудын Засаг даргын Тамгын газарт улс орон даяар зэрэг явагдаж байгаагаараа онцлог юм. Иймд иргэдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.