Хүний эрхийн Үндэсний Комисс,
Нээлттэй нийгэм форумтой хамтран 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүний эрхийн цуврал лекц зохион байгууллаа. Цуврал лекцийн энэ удаагийн зочноор "Өөрчлөлтийн
төлөөх залуу эмэгтэйчүүд"
ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, хуульзүйн ухааны магистр Х.Номингэрэл оролцож "Иргэний
оролцоо ба иргэний нийгэм" сэдвээр лекц уншлаа.
Илтгэгч шууд ба
төлөөллийн ардчилал, сүүлийн үед шинээр бий болсон зөвлөлдөх ардчилал нь иргэдийн оролцоог улс төрийн
шийдвэр гаргах түвшинд хэрхэн хангадаг тухай, зохион байгуулалттай иргэний нийгмийн тухай ойлголтууд, ардчиллын үйл явцын
шалгуурууд, Монголын ардчилалд тулгарч буй сорилтуудын талаар сонирхолтой лекц
уншиж, оролцогчдын асуултад хариулж, санал бодлоо солилцлоо.