• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ирэх сард Зүүн хойд Азийн сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний эрхийн асуудлаар олон улсын бага хурал болно

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийг судлах хүрээлэнгийн төлөөлөгчид болон Япон улсын Хоккайдогийн ЭМШУИС,САКУ Их сургуулийн багш, профессоруудыг хүлээн авч уулзаж, (2022.06.28) сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар ярилцаж, тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Уулзалтын эхэнд Комисс байгуулагдсан цагаасаа эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарлаа хандуулсаар ирсэн. Тухайлбал Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх (2002, 2006, 2021) хоёр дахь илтгэлдээ эмнэлгийн тусламж авах эрх, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хөндөж гаргаж ирсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад статистик судалгаагаар 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас 43 хувийг нь эмэгтэйчүүд, 57 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Манай улсад сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн бодлого, эрх зүйн зохицуулалт дутмаг байдгаас шалтгаалан эдгээр хүмүүсээ асран хамгаалах, халамжлах үүрэг нь гэр бүлийн хүрээний шинжтэй байдаг.Тийм учраас гэр бүлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зөрчигддөг зэрэг тулгамдсан асуудлууд бий гэдгийг гишүүн Г.Нарантуяа онцлов.

БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисст ирдэг гомдлуудын ихэнх хувийг нь сэтгэцийн эрүүл мэндийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зөрчигдсөн асуудлаар ирдэг учраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийг судлах хүрээлэн нь Комисстойгоо нягт хамтран ажилладаг гэдгийг төлөөлөгчид хэллээ.

IMG_9477.JPG

Дашрамд мэдээлэхэд, Улаанбаатар хотноо ирэх сарын 4,5-ны өдрүүдэд "Зүүн хойд Азийн сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний эрхийг дэмжих, холбогдох үйл ажиллагаа, хөдөлгөөнийг дэлгэрүүлэх-хэрэгжүүлэх олон улсын бага хурлыг “Түгээмэл хөгжил” ТББ, БНСУ-ын судалгааны институт хамтран зохион байгуулахаар бэлтгэж байна.