• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК: Ковид-19 цар тахлын үе дэх хүний эрхийн зөрчлийг таслан зогсоохыг шаардав

2021 оны 01 дүгээр сарын 20-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. "Өргөө" амаржих газарт амаржсан эмэгтэйг 2021 оны 01 дүгээр сарын 19-нд ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандсан нь хүний эрхийн зөрчил юм. Энэ тохиолдлын талаар Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шуурхай арга хэмжээ авч, 01 дүгээр сарын 20-ны өдөр холбогдох байгууллагуудад ажиллан, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс ХЭҮК-ын гишүүний шаардлагыг Эрүүл мэндийн яаманд хүргүүллээ.

Хэвлэлийн бага хурлыг бүрэн эхээр нь үзнэ үү.

Хүний эрхийн зөрчлийг арилгахыг шаардаж байна