• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын гишүүний шаардлага зөвлөмж

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар Комиссын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гаргах эрх зүйн баримт бичиг нь шаардлага, зөвлөмж юм. Комиссын гишүүн нь гомдол шийдвэрлэлт, хяналт шалгалтын үр дүнд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тохиолдол илэрвэл түүнийг арилгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар холбогдох байгууллага албан тушаалтанд шаардлага, харин аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй шалтгаан нөхцөл илэрвэл, түүнийг арилгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргана. Комиссын гишүүний шаардлагыг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан долоо хоногийн дотор, зөвлөмжийг хүлээн авсан бол гуч хоногийн дотор авсан арга хэмжээнийхээ тухай бичгээр хариу мэдэгдэнэ.  Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээг авахаас татгалзсан аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтны талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5. дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхэд хандаж болох бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар шаардлагын хариу ирүүлээгүй иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагад шүүгч захиргааны шийтгэл ногдуулна.  Мөн Комиссын гишүүн нь гаргасан шаардлага, зөвлөмжөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэх, мэдээлэх эрхтэй. Комиссоос 2012 онд нийт 19 аж, ахуйн нэгж, байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна.    
Комиссоос хүргүүлсэн шаардлага, зөвлөмжүүдийг энд дарж үзнэ үү.
Үзэх