Комиссын
гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргана. Аж
ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн
гэж үзвэл Комиссын гишүүн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг
арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлнэ.
Комиссын
гишүүний шаардлагыг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан
тушаалтны 7 хоногийн дотор авсан арга хэмжээнийхээ тухай бичгээр хариу
мэдэгдэх үүрэгтэй.
Харин
Комиссын гишүүний шаардлагын дагуу холбогдох арга хэмжээ авахаас
татгалзсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд захиргааны арга
хэмжээ авахуулахаар шүүхэд ханддаг.
Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдийн гомдлын дагуу 2013 онд нийт 19 шаардлагыг хүргүүлж, хүний эрхийн зөрчлийг арилгуулж ажиллалаа.
Хяналт шалгалтын хүрээнд 2013 онд хүргүүлсэн шаардлага
Нийслэлийн 25, 29, 116, 63, 70, 55 дугаар сургуулиудад суралцаж буй
хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй байх, хөгжих, оролцох, хамгаалуулах
эрхийн хэрэгжилтийг хангуулахаар Боловсрол шинжлэх ухааны
Ялтны байрыг ашиглахыг хориглосон шийдвэрийг хэрэгжүүлэх, ялтны сургалт,
соёл хүмүүжлийн ажилд анхаарах, халуун усны газрын нөхцлийг сайжруулж,
хүртээмжийг нэмэгдүүлэх, бие засах газар шинээр байгуулах, ялтнуудыг нарийн
мэргэжлийн эмчид үзүүлэх, эмчийн зан харилцааг сайжруулж, хөдөлмөр эрхэлж буй
ялтнуудад хөдөлмөрийн хөлс, ажлын хувцас, багаж хэрэгслээр хангуулахаар
ШШГЕГ-ын даргад шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгасан талаар хариу хүлээн
авсан.
Завхан аймгийн Цагдан хорих байр нь Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн
дүгнэлтээр барилга ашиглалтын дүрэм, норм нормативыг зөрчиж байх тул Цагдан
хорих байрны нөхцлийг сайжруулах, стандартад нийцүүлэх чиглэлээр ШШГЕГ-ын
даргад шаардлага хүргүүлсний дагуу зөрчлийг арилгах талаар арга хэмжээ
авсан тухай хариу ирүүлсэн байна.
Гомдол, мэдээллийн хүрээнд 2013 онд хүргүүлсэн шаардлага
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр тэмдэг тэмдэглэгээг
харуулсан схем бүхий зургийг байршуулах, ХАБЭА-н зардлыг ажил гүйцэтгэх гэрээнд
тусгах, аюулгүй ажиллагааны зааврыг шинэчлэн боловсруулж, ажлын хувцас,
хамгаалах хэрэгслээр хангаж хэвшүүлэх, сургалтын өрөө танхим, хөтөлбөр,
булантай болох, ХАБЭА хариуцсан орон тооны ажилтан, комисстой болох, эрүүл
мэндийн үзлэгт хамруулах, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх
талаар "Хурд групп”-д шаардлага хүргүүлсэн.
Гомдол гаргагч Ц, Г нарыг сургуулиас хассан тушаалыг хүчингүй болгож, хичээлдээ үргэлжлүүлэн
явах боломжийг бүрдүүлэх, тэдэнд бий болсон гэм хор, сөрөг үр дагаврыг арилгах
арга хэмжээ авахуулж, сургуулийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлаар Олон улс
судлалын дээд сургуулийн захиралд шаардлага хүргүүлсэн боловч шаардлагыг хүлээн
авахаас татгалзсан тухай хариу ирүүлсэн.
Иргэн Ж-г хүүхдийн эцгээр тогтоох асуудлыг хуульд заасны дагуу
шийдвэрлүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авахуулахаар Ховд
аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргад шаардлага хүргүүлсэн боловч шаардлагыг
хүлээн авахаас татгалзсан тухай хариу ирүүлсэн.
Худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдтэй түрээсийн гэрээг бичгээр
байгуулах, сар бүр авах төлбөр, хураамжийн асуудлыг зохицуулахаар "Нарантуул
трейд” ХХК-ийн ерөнхий захиралд шаардлага хүргүүлж, задгай талбайд үйл ажиллагаа
явуулж буй 5000 түрээслэгч нарыг албан ёсны түрээсийн гэрээтэй болгож,
түрээслэгч нарыг шүүхээр эрхээ хамгаалуулах боломжтой болгосон.
Унаач хүүхдүүдийн бүртгэлийг гаргах, унаач хүүхэд бүр дээр мэргэжлийн
эмчээр дүгнэлт гаргуулах, уралдаан зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, хувь хүн, уяач
нарт хүлээх үүрэг, хариуцлагыг сануулах, уралдааны аюулгүй байдлыг хангаж,
хяналтыг сайжруулах, "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын
хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS6264:2011 стандартыг хангаагүй уяач нарыг унаач хүүхдүүдийн хамт
уралдаанд оролцуулахыг хориглосон зохицуулалт хийхийг Монголын морин спорт
уяачдын холбооны ерөнхийлөгчид тус тус хүргүүллээ.
Хугацаат цэргийн албан хаагчидтай зүй бусаар харилцаж эрх чөлөөнд нь
халдсан захирагч дарга, анги байгууллагын удирдлага, албан тушаалтанд
хариуцлага тооцох, тухайн хугацаат цэргийн албан хаагчийн зөрчигдсөн эрхийг
сэргээн эдлүүлэх, цаашид зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, хяналт
хариуцлагын тогтолцоог бий болгуулахаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргад;
Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам болон бусад хөдөлмөрийн
харилцааг зохицуулж байгаа журамд нэмэлт өөрчлөлт оруулах, ажилчдын эвлэлдэн
нэгдэх эрхийг эдлүүлэх арга хэмжээ авах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг
ажиллуулах, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг тогтмол хийлгэхээр "Капитал" банкны гүйцэтгэх захиралд;
Хатуу хучилттай зам ашиглалтад орох хүртэлх хугацаанд төмрийн хүдрийн
тээвэрлэлтийг зогсоох талаар "Алтайн хүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захиралд шаардлага хүргүүлэв.
Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба нь иргэн А-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн
22050155348 дугаар бүхий БГД-ийн 9-р хорооны 29 тоот үл хөдлөх эд хөрөнгөд
гүйцэтгэх хуудасгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тул холбогдох албан тушаалтанд хариуцлага
тооцуулахаар ШШГЕГ-ын даргад шаардлага хүргүүлсэн.
Иргэн Б-н ажил хөдөлмөрөө хэвийн явуулах нөхцөл боломжийг хангаж ажиллах,
ажлын байрны дарамт үзүүлж байгаа албан тушаалтнуудад дотоодын шалгалт хийж,
хариуцлага тооцох, цаашдаа ялгаварлан гадуурхалтаас урьчилан сэргийлэх арга
хэмжээ авахуулаар Хөвсгөл аймгийн засаг даргад шаардлага хүргүүлэв.
Боловсролын үнэлгээний төвөөс 2006-2011 оны элсэлтийн шалгалтын тайланг
хүсэхэд өгөхөөс татгалзаж, зөвхөн албан хэрэгцээнд ашигладаг гэсэн хариуг
өгчээ. Уг мэдээлэл нь олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн мэдээлэл бөгөөд
байгууллагын нууцын ангилалд хамаардаггүй мэдээлэл байх тул "Үндэсний тойм”
сэтгүүлийн хүсэлтийг хангуулахаар Боловсролын үнэлгээний төвийн захиралд
шаардлага хүргүүлж, мэдээлэл авах эрхийн зөрчлийг арилгуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах, үйлдвэрлэл явуулж буй ажлын
байрны орчинд хэмжилт хийлгэж, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, ажлын
тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хугацааг багасгах, чанарт анхаарах, орос
ажилчидтай ижил төрлийн ажил, хөдөлмөр эрхэлж буй монгол ажилчдад валютын
нэмэгдэл хөлсийг огт олгодоггүй тул тэгш цалин хөлс авах эрхийг хангах
асуудлаар "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралд шаардлага хүргүүлж, зөрчил
арилгасан талаар хариу ирүүлсэн.
Хоригдсон этгээдийн аюулгүй байдлыг хангаж өөртөө болон бусдад хохирол
учруулахаас урьдчилан сэргийлэх, амь нас, эрүүл мэндэд аюул тулгарсан
тохиолдолд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангах,
хоригдсон этгээдийг хүлээн авах, эргэлт уулзалтын үед үзлэгийг чанартай хийж
гүйцэтгэх, Цагдан хорих байрны дотоод журамд заасан хяналтын камерыг байнгын
хяналттай болгож, тэмдэглэл үйлдэж хэвших асуудлаар ШШГЕГ-ын даргад шаардлага
хүргүүлсний дагуу дотоодын хяналт шалгалт зохион байгуулж, албан үүрэгтээ
хайнга хандсан 7 албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна.
Ажлын байрны бэлгийн дарамтаас ангид байх орчин бүрдүүлэх, сургалт
сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах, төслийн захирал Б-д хариуцлага
тооцох, хөдөлмөрийн дотоод журмыг өөрчлөх, гомдол гаргагч О-г ажилдаа буцаж
орох болон цаашид хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, учирсан хохирлыг
барагдуулах, шалгалтын хүрээнд уулзалтад хамрагдсан ажилтнуудын ажлын байрны
аюулгүй байдлыг хангах асуудлаар Мянганы сорилтын корпорацийн Монгол дахь
суурин төлөөлөгч, Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон
гүйцэтгэгч