• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

КОМИССЫН ГИШҮҮН Б.ЭНХБОЛД БНФУ-Д АЖИЛЛАВ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Энхболд нь Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр энэ сарын 10-наас 20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад ажиллав.

Энэ үеэр Б.Энхболд гишүүн Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүүтэй уулзаж, БНФУ болон Европ тивийн бүс нутаг дахь хүний эрхтэй холбоотой асуудлаар санал солилцсон байна. Тэрээр Франц Улсын үндэсний шүүхийн сургуульд Авлига: илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох сургалт- хэлэлцүүлэгт дэлхийн 17 улсын 50 гаруй шүүгч, прокурор нарын хамт хамрагдаж, олон улсын сайн туршлагаас судалжээ.

Энхболд 257424945_481810123078778_3294157898428747680_n.jpg

Тэрээр Францын үндэсний шүүхийн сургуулийн дэд захирал Элай Ренард болон олон улсын сургалт хариуцсан менежер Эмиль Бренян нартай уулзаж, Монгол Улсын ХЭҮК-ын шинэчлэгдсэн бүтэц, бүрэлдэхүүн, эрх зүйн шинэчлэл, байр суурийг танилцуулсан байна. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын алба хаагчдыг чадавхжуулах, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг тодорхой төрлийн гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хамгаалах чиглэлээр сургалтад хамруулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашдын хамтын хамтын ажиллагааны талаар тодорхой саналууд тавьж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19,20 дэх илтгэлийг гардуулан өгсөн аж.