• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын даргад Аудитын гэрчилгээг гардуулан өгөв

Үндэсний аудитын газар Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан цаглабарт хугацааны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын төсвийн 2016 оны санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг хянан үзээд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУД-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал, журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн шударга илэрхийлсэн байна хэмээн Үндэсний Аудитын газраас дүгнэлээ. Зөрчилгүй санал дүгнэлтийн гэрчилгээг 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улсын Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржид гардуулан өгсөн юм.