• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комисс 2016 он гарснаас хойш 223 гомдол хүлээн авчээ

Комисст хандаж 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 223 гомдол ирүүлснийг хүлээн авч, холбогдох ажиллагааг явуулж шийдвэрлэжээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу гомдол, мэдээлэл, хяналт шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож, арилгуулахаар 19 аж ахуйн нэгж, байгууллагад Комиссын гишүүний шаардлага, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 8 аж ахуйн нэгж, байгууллагад Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлж, холбогдох арга хэмжээг авахуулсан байна.