• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монголын Өмгөөлөгчдын Холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг нар 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Монголын Өмгөөлөгчдын Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Ж.Батзоригт болон тус холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл бэрхшээлүүд, МӨХ-той хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай, өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.