• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ-2021” ЗӨВЛӨМЖ

“ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ-2021” ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
Үзэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2021 оны 12 дугаар сарын 10-нд буюу хүний эрхийн олон улсын өдрөөр “Хүний эрхийн үндэсний форум-2021” арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулж 524 гаруй төлөөлөгчид оролцсон билээ.

Хүний эрхийн үндэсний форум нь үндсэн хуралдаан болон “Иргэний болон улс төрийн эрх”, “Эдийн засаг, нийгмийн эрх”, “Хүний эрхийг хангах үндэсний тогтолцоог боловсронгуй болгох нь”, “Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд салбар хуралдаантайгаар зохион байгуулагдсан. Форумаар хүний эрх, эрх чөлөөний асуудлаар 34 илтгэл, мэдээллийг салбар бүрийн төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, хүний эрхийн хамгаалагчид хийж, салбар хуралдаан тус бүрээр хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид санал, зөвлөмж, шүүмжээ илэрхийлсэн юм.

Хүний эрхийн үндэсний форумд оролцогчид хүний эрхийн асуудалд цогц байдлаар хандаж шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх соёл хандлагыг бүх шатанд төлөвшүүлэхэд анхаарч ажиллан, хуулиар хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэхийг төр, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагуудад уриалж хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах чиглэлээр холбогдох бүх талууд хамтран ажиллаж, ахиц дэвшил гаргахад санал нэгдэн, зөвлөмж гаргасан юм. Хүний эрхийн Үндэсний Форумын Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.