Хүний эрхийн Үндэсний
Комиссоос 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбатад хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх
талаар Комиссын гишүүний зөвлөмж хүргүүллээ.
Монгол Улсын Засгийн
газрын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 91 дугаар тогтоолоор баталсан хурдан
морины бүсийн уралдааны 2016 оны хуваарийн дагуу 2016 оны 2 дугаар сарын 28-ны
өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөл хэмээх газарт зохион байгуулсан "Дүнжингарав-2016”
хаврын бүсийн хурдан морины уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, түүнээс
хоёр хүүхдийн хөлийн шилбэний хэсэг хугарсан харамсалтай хэрэг гарсан тул хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор дээрх Зөвлөмжийг хүргүүлсэн байна.