• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс арван жилд (2011 он)

Монгол Улсад Хүний эрхийн Үндэсний Байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Комиссын гишүүний гаргасан баримт бичгүүдийг эмхэтгэн хэвлүүлж, уншигч танаа өргөн барьж байна.  Энэхүү ном нь хоёр дэвтэртэй. Эхний ботид Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж, шүүхэд гаргасан төлөөлөн нэхэмжлэл, шүүхийн шийдвэрүүдийг эмхэтгэлээ. НҮБ-ын Хүний эрхийн гэрээ, конвенцийн хороодын зөвлөмж болон Хүний эрхийн Зөвлөлийн Тусгай илтгэгчдийн тайланд тусгагдсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын талаарх дүгнэлт, Комиссын анхны жилүүдийн илтгэлийг багтаасан  бол II дэвтэрт Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаарх 2006-2010 оны Комиссын илтгэл, илтгэлийг хэлэлцээд гаргасан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолуудыг орууллаа. Энэхүү хоёр ботийг хэвлүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх" төсөл тусалсан юм. Эдгээр номыг уншихыг хүсвэл энд дарна уу.
I боть
Үзэх
II боть
Үзэх