• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улс дахь бичил уурхай ба Хүний эрх (2012 он)

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс бүрэн эрхийнхээ хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний заалтын хэрэгжилтэд хэрхэн нөлөөлж буйд шалгалт, судалгаа хийж, түүний мөрөөр авах арга хэмжээний талаар санал, зөвлөмж гарган холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор "Монгол Улс дахь уул уурхайн салбар ба хүний эрх” судалгааг тодорхой бүс нутгуудад үе шаттайгаар зохион байгуулсан билээ. Энэхүү судалгааны бүрэлдэхүүн хэсэг болох "Монгол улс дахь бичил уурхай ба хүний эрх” судалгааг Хүний эрхийн Үндэсний Комиссийн судалгааны баг Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажлын хүрээнд бичил уурхай дахь хүний эрхийн төлөв байдал, Үндсэн хуульд заасан хүний эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хүний эрхийн зөрчлийн шалтгаан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан болно.
Судалгааны тайланг эндээс үзнэ үү.
Үзэх