Монгол
Улс зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн явцад нийгмийн сөрөг
үзэгдлүүд олонтоо гарч ирсний нэг нь хүүхдийн хөдөлмөрийн асуудал юм.
Эдийн засгийн болон улс төрийн шинэчлэл нь гэнэтийн, таагүй үр дагаврыг
авчирсан бөгөөд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн үйлчилгээний жигд бус
хүртээмж, шилжилт хөдөлгөөн, хямд хүч ажиллуулах бизнесийн сонирхол,
эмзэг бүлгийн хүмүүсийн гэр бүлийн орчин, тэдний өөртөө итгэх итгэл
алдарсан байдал, эцэг эхийн хүүхдийн хөдөлмөрийн талаарх ойлголт
хандлага буруу зэргээс үүдэн хүүхдүүд хөдөлмөр эрхлэх, ялангуяа эрүүл
мэнд, бие бялдар, оюун ухааны хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тэвчишгүй
хэлбэрийн хөдөлмөр эрхэлсээр байна. Судалгааны тайлантай танилцана уу.