• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мэндчилгээ

1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын иргэний эдлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулж, тэдгээрийг хангах, хамгаалах төрийн үүргийг тогтоосон ардчилсан Үндсэн хууль батлагдсан юм. Энэ цагаас хойш хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний, орчин үеийн тогтолцоо бий болон хөгжиж байна.

138785967_10221796915983541_8007204478365338966_n.jpg

Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд, өнөө цагт үүргийг өртөөлөгчид, нийт иргэддээ Үндсэн хуулийн өдрийн мэнд дэвшүүлье.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС