• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нийгмийн хэв журам ба хүний эрх (2012 он)

Цагдаагийн байгууллага нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлэхдээ хүний эрхийг хэрхэн хангаж ажиллах, цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг бий болгох, хүний эрхийн мэдрэмжтэйгээр аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадавхийг сайжруулах зорилгоор ХЭҮК, ЦЕГ хамтран "Нийгмийн хэв журам ба Хүний эрх" сургалтыг 2012 оны 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион явуулсан уг сургалтын үеэр заасан хичээлүүд болон НҮБ-ын Олон Улсын гэрээ, конвенц, нийгмийн хэв журам хангахтай холбоотойгоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж буй дүрэм, журмуудыг эмхэтгэн хэвлүүлэв.
Номыг эндээс уншина уу.
Үзэх