• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бангкок дахь бүсийн төвийн “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн зохицуулагч Шон Лийстэй санал солилцлоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бангкок дахь бүсийн төвийн “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн зохицуулагч Шон Лийсийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улс дахь бизнесийн салбарт тулгамдаж буй хүний эрхийн асуудал болон Хүний эрхийн дээд Комиссарын газраас “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжит хувилбарыг хөндөж ярилцлаа.

IMG_8327.JPG

ХЭҮК-ын дарга Ж.Хунангийн зүгээс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний төлөв байдалд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд “Бизнес ба хүний эрх” үндэсний төлөвлөгөө боловсруулах ажилд анхаарахыг санал болгоод тус төлөвлөгөөг боловсруулж батлуулахад Комиссын зүгээс тодорхой түвшинд хөндлөнгийн хяналт тавьж оролцох ёстойг хөндлөө.