2015 оны 12 дугаар
сарын 09-ний өдөр Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний
комисс, Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулиас
санаачлан их сургуулийн төгсөх дамжааны сонсогчдын дунд "Бид эрх, Бидний эрх чөлөө, Цаг ямагт” танин мэдэхүйн "АХА” тэмцээнийг зохион байгууллаа.
Уг
арга хэмжээнд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, ажлын албаны
дарга А.Дашдэлэг, Их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор,
цагдаагийн хурандаа О.Зоригт, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн захирал,
цагдаагийн хурандаа Д.Батбилэг, ХЭҮК-ын ахлах референт
Б.Болорсайхан, сургалт хариуцсан ажилтан Ж.Гантуяа нар оролцов.
"АХА”
тэмцээнд 50 сонсогч оролцож оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс
Цагдаагийн сургуулийн 341-р дамжааны сонсогч Ц.Анхбаяр тэргүүн байр эзэлж,
өргөмжлөл, үнэ бүхий зүйл, их сургуулийнхаа магистрын сургалтад суралцах эрхийн
бичгээр шагнуулсан юм. Дэд байрт Хилийн сургуулийн 443-р
дамжааны сонсогч Б.Төгөлдөр, гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн
сургуулийн 541-р дамжааны сонсогч Ө.Хүрэлшагай, дөрөвдүгээр байрт Хилийн
сургуулийн 443-р дамжааны сонсогч Х.Өнөрболд, тавдугаар байрт Цагдаагийн
сургуулийн 345-р дамжааны сонсогч Н.Бат-Эрдэнэ нар шалгарч, өргөмжлөл, үнэ
бүхий зүйлээр шагнуулав.
Хүний
эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг "Хууль
сахиулахын их сургуулийн сонсогчид, тэр дундаа төгсөх ангийн сонсогчид дөрвөн
жилийн хугацаанд хүний эрхийн талаарх мэдлэгийг хэрхэн эзэмшсэнийг шалгая гэж
бодсон. Сонсогчид практикт гарч ажиллахдаа олон улсын гэрээ, конвенцийн
заалтуудыг мэдээж хэрэглэх болно. Мөн ажил үүргээ гүйцэтгэхдээ хүний тодорхой
эрхүүдийг анхаарч ажиллах шаардлага тулгардаг. Жишээлбэл, Цагдаагийн
байгууллагад ажиллаж буй хүмүүсийн хувьд эрүү шүүлтээс ангид байх эрхээ
хэрэгжүүлэх ёстой. Мөн хүний амьд явах эрх, хууль бусаар мэдүүлэг авах, цагдан
хорих зэрэг хуультай холбоотой хүний эрхийн хязгаарлалт тогтоосон конвенцуудын
заалтуудыг байнга мэддэг байх ёстой” гэдгийг хэллээ.
АХА тэмцээнд оролцсон бүх сонсогчдодХЭҮК-оос Хүний эрхийн чиглэлээр эмхэтгэн гаргасан номнуудаасаа бэлэглэлээ.