• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон улсын хүний эрхийн өдрөөр

Олон улсын хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10-ны өдөр ХЭҮК-ийн ахлах мэргэжилтэн нь аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Хуульчдын холбооны аймаг дахь салбар зөвлөл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн салбар, өмгөөллийн Энх-уран итгэл хууль зүйн фермтэй хамтран баруун бусийн худалдааны төвд 12 цагаас 17 цагийн хооронд иргэдэд хууль зүйн зөвлөгөө эрх зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлж ажиллаа. Энэхүү төвийг сонгосон учир нь амралтын өдөр иргэдийн хөл хөдөлгөөн их байгааг нь харж сонгосон. Энэ өдөр нийт 68 хүн хандаж хууль зүйн зөвлөгөө авсан бөгөөд ХЭҮК-ийн ахлах мэргэжилтэн нь 12 хүнд биечлэн зөвлөгөө өгч эрх зүйн туслалцаа үзүүллээ. Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт