• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын Архангай аймаг дахь референт Флом Олон улсын байгууллагатай хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр "ТЭГШ ОРОЛЦОО-ТЭГШ БОЛОМЖ" спорт өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа. Өдөрлөгийг хүүхэд, насанд хүрэгчдийн дунд  2 төрлөөр явууллаа. Хүүхдийн тэмцээн: *Шатар даам *Дардас *Буухиа *АХА Насанд хүрэгчдийн тэмцээн: *Гар барилдаан *Буухиа *Ширээний теннис гэсэн төрлөөр явагдаж давхардсан тоогоор 80 гаруй хүүхэд, 30 гаруй насанд хүрэгчид хамрагдаж тэмцээн тус бүр эхний 3 байрт шалгарсан оролцогч нарт өргөмжлөл гарын бэлэг гардууллаа.