• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг нар  НҮБ-ын Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын олон улсын хөдөлмөрийн стандарт, хөдөлмөрийн хуулийн ахлах мэргэжилтэн ноён Тим Дэ Мэер, ОУХБ-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ОУХБ-ын Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр Конвенцийн Монгол Улс дахь хэрэгжилтийн талаар Хүний эрхийн Үндэсний Комисс байр сууриа илэрхийлж, харилцан ярилцлаа.