• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын Цагаачдын Өдөр

Одоогоос 18 жилийн тэртээ 1990 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблей бүх цагаач ажилтан ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын конвенцийг батлан гаргаж байжээ. Конвенци нь цагаач ажилтны эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, уг эрхийг хамгаалах, хүндэтгэн үзэх талаар тавьж буй хүчин чармайлтын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Энэ нь  заавал биелэгдэх шинжтэй гэрээ конвенци, НҮБ-ын хүний эрхийн талаархи судалгаа, шинжээчдийн хурлаас гаргасан дүгнэлт, зөвлөмж болон сүүлийн хорь гаруй жилд НҮБ-ын эрхлэх байгууллагуудаас цагаач ажилтны эрхийн асуудлаар хийсэн хэлэлцүүлэг, баталсан тогтоол зэрэгт үндэслэн боловсруулсан олон улсын цогц гэрээ билээ.