• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Оролцооны эрхийг баталгаажуулъя” цуглаан зохион байгууллаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, 1950 оноос уг өдрийг "Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэхийг уриалсан билээ. Тус өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүний эрх Хөгжил Төв ТББ-тай хамтран Сүхбаатарын талбайд "Оролцооны эрхийг баталгаажуулъя” сэдэвт цуглааныг зохион байгууллаа. Цуглаанд их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн байгууллага, хүүхдийн эрхийн байгууллагууд, оролцлоо.