• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутаг дахь эрүүлжүүлэх, баривчлах байрны нөхцөл хүнд байна

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлыг хэсэг орон нутагт ажиллаж байна. Энэ үеэр орон нутгийн удирдлагуудтай уулзаж, Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний хэрэгжилт хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллалаа. Түүнчлэн орон нутаг дахь хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзаж, цагдан хорих байрны үйл ажиллагаанд хяналт тавьж, орчин нөхцөлтэй танилцлаа.

ӨВӨРХАНГАЙ: ШШГЕГ-ын цагдан хорих байр болон эрүүлжүүлэх, баривчлах саатуулах байрны үйл ажиллагаатай танилцаж, хоригдож буй иргэдийн орчин нөхцөл, хүний эрхийн зарчимд нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус аймгийн эрүүлжүүлэх, баривчлах, саатуулах байрны орчин нөхцөл стандартад нийцэхгүй, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байв.

188331336_1657368081318770_8688079194326426814_n.jpg

БАЯНХОНГОР: Баянхонгор аймагт сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын нөхцөл байдал амаргүй байгаа бөгөөд эрүүлжүүлэх, саатуулах байрны орчин нөхцөл, хүртээмжээс хамаарч бөөгнөрөл үүсэх, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх аюултай байна. Тиймээс аль болох хорих арга хэмжээ авахаас татгалзаж ажиллаж байна.

Хуулийн дагуу хорих, баривчлах байр нь ШШГЕГ-ын харьяанд шилжихээр болсон хэдий ч 2023 он хүртэл энэ ажил шат дараатай хийгдэх бөгөөд энэ хугацаанд хүний эрхийн зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал байгаа тул баривчлах байрны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд Комисс анхаарал хандуулан ажиллахаар болов.

192261277_513463749847647_6109259866809512906_n.jpg