2016 оны
12 дугаар сарын 25-аас 26-ны өдрүүдэд
Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарийн хөгжлийн агентлагтай
хамтран ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтнуудыг чадавхжуулах, мэргэшил
ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг
ХЭҮК-ын ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
Ч.Алтангэрэл, ШХА-ийн "Тогтвортой бичил
уурхай” төслийн Засаглал, бодлогын ахлах эксперт Т.Энхцэцэг, "Нээлттэй нийгэм форум” ТББ-ын зохицуулагч Б.Хишигсайхан нар явуулав.
ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтнуудад "Бичил уурхай дахь хүний эрхийн асуудал, ХЭҮК-ын
оролцоо, тэргүүн туршлагууд хийгээд тулгамдаж буй асуудлууд”, "Орон нутагт иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нь” зэрэг сэдвийн хүрээнд
мэдлэг, туршлагаа дээшлүүллээ.