• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ОРХОН: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Мөнх-Эрдэнэ, Комиссын гишүүний туслах Б.Номинтана нарын бүрэлдээхүүнтэй ажлын хэсэг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна.

Хяналт шалгалтын хүрээнд төрийн албаны тухай хууль болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хөдөлмөрийн дотоод журамд тусгасан эсэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр орон нутгийн төсөвт тусгасан эсэх болон хөдөлмөрийн харилцаанд хүйсээс нь хамааруулж ямар нэгэн байдлаар ялгаварласан, халсан тушаал гарсан эсэх зэрэг хяналт шалгалт хийх юм.

Хяналт шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд, илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлага зөвлөмжийг хүргүүлнэ.