• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Санхүүгийн аудитын зөрчилгүй гэж дүгнэлээ

Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунанг 2022 оны 05 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзан, “Аудитын зөрчилгүй дүгнэлт, тайлан”-г гардуулан өглөө.

Үндэсний аудитын газраас Төсвийн тухай хуульд заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт, тайланг холбогдох байгууллагын албан тушаалтнуудад гардуулах ажлыг 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлүүлсэн билээ.

Уулзалтаар Үндэсний аудитын газраас ирэх жилийн санхүүгийн тайлангийн аудитын талаар баримтлах бодлого, чиглэлийг танилцуулж, харилцан санал солилцлоо.