• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

"Монгол Улсын хувийн хэвшлийн салбар дахь хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” судалгаа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Монгол Улсын хувийн хэвшлийн салбар дахь хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” сэдэвт судалгааг хийхтэй холбогдуулан мэргэжлийн судалгааны байгууллагыг сонгон шалгаруулж, хамтран ажиллана. Зорилго: Монгол Улсын хэмжээнд үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийж, хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн зөрчил, тэдгээрийн шалтгаан нөхцөлийг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх, судалгааны үр дүнд тулгуурлан хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн зөрчлийг бууруулах, хууль тогтоомж, бодлого үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг бүрэн хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох талуудад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ. Чиглэл, гүйцэтгэх үүрэг: Судалгааг гүйцэтгэх байгууллага нь тус судалгаанд хамрагдах хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын хүрээг тодорхойлж, дараах асуудалд голлон анхаарна. Үүнд: · Байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй дүрэм журам, хөдөлмөрийн гэрээ нь ОУХБ-ын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд бодлогын судалгаа, дүн шинжилгээ хийх; · Хөдөлмөрийн харилцааны хүний эрхийн суурь зарчмуудын (ялгаварлан гадуурхалт, албадан хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөр, эвлэлдэн нэгдэх) хэрэгжилтэд тулгарч буй саад бэрхшээл, нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгаан нөхцөлийг тогтоох; · Ижил үнэлэмж бүхий хөдөлмөрт ижил цалин олгох тухай зарчмын хэрэгжилтийг судлах; · Ажилтнуудын цалин хөлс, урамшуулал, тэтгэмж, нөхөн олговрыг зохих журмын дагуу олгож байгаа эсэхийг судлах; · Хөдөлмөрийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр авч буй арга хэмжээ болон ажилтнууд ажлын байрандаа нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн гарал байдал болон бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхалтад өртөж буй тохиолдлыг судлах; · Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцаанд хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх зэргээр ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг, ажлын байрны бэлгийн дарамт гаргадаг эсэхийг судлах; · Эмэгтэй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан жирэмсний болон амаржсаны амралтыг зохих журмын дагуу олгож буй эсэх, хүүхэд асрах чөлөөний асуудал, жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах буюу өөр ажилд шилжүүлдэг эсэхийг судлах; · Хөдөлмөрийн харилцаатай холбоотой шүүхийн шийдвэрийн биелэлт, статистик мэдээнд дүн шинжилгээ хийх, кейс тохиолдлыг судлах; · Мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хуулийн дагуу нөхөн төлбөр олгосон эсэх, хохирлыг барагдуулсан эсэхийг судлах; Хугацаа: Судалгааг 2016 оны 12 дугаар сарын 26-наас 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэж, судалгааны нэгдсэн тайланг боловсруулан, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр эцсийн тайланг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүлээлгэж өгнө. Хамрах хүрээ: Судалгааны хүрээнд Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон салбар төлөөллийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулах бөгөөд судалгааны анкетын түүврийн хэмжээг 3000-аас багагүй байхаар сонгож авна. Тавигдах шаардлага: - Хуулийн этгээд байх (судалгааны байгууллага, хүрээлэн, их сургууль,ТББ гэх мэт); - Хууль эрх зүй, хүний эрх, хөдөлмөрийн харилцааны асуудлаар доод тал нь 3 жил судалгаа хийж байсан туршлагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх; -Хууль эрх зүй, хүний эрх, социологийн чиглэлээр мэргэшсэн, харьцуулсан дүн шинжилгээ хийх чадвартай судлаачдаар багаа бүрдүүлсэн байх; -Үндэсний болон олон улсын эрх хууль эрх зүй, баримт бичиг, бодлого, үйл ажиллагаа болон баримт бичгийн судалгаа хийж байсан туршлагатай байх; Бүрдүүлэх материал: - Байгууллагын сонирхол илэрхийлсэн захидал; - Байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; -Ажлын санал (судалгааны хүрээнд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон судалгааны бэлтгэл ажил, явцын тайлан, эцсийн тайланг тайлагнан танилцуулах журам, ажлын календарчилсан график, судалгааны гүйцэтгэх арга зүй, ашиглагдах тоон болон чанарын аргууд зэргийг тусгах); -Багийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг товч намтрын хамт хавсаргах; -Багийн гишүүн бүр үүргээ заасан хугацаанд бүтэн цагаар гүйцэтгэх боломжтой болохыг илэрхийлсэн тодорхойлолт; - Ажлын гүйцэтгэлийн нийт үнийн дүн 20.000.000 төгрөгнөөс хэтрэхгүй байхаар төсвийн задаргааг зохино. (Үнийн саналыг битүүмжилсэн дугтуйд тусад нь хийнэ). -Багийн гишүүдийн бичиг баримтын боловсруулалт, харьцуулсан дүн шинжилгээ хийх чадвар болон англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, бичгийн болон аман орчуулга хийх чадвартай байдал нь давуу тал болно. - Өмнө гүйцэтгэсэн судалгааны тайланг хавсаргах нь давуу байдлыг бий болгоно. Сонирхсон байгууллагууд дээр дурдсан материалыг бүрдүүлж, битүүмжлэн 2016оны 12 дугаар сарын 16-ны өдрийн17.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Улаанбаатар хот 15140, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороолол-1, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, 501 тоот өрөө, Холбогдох утас: 262751 Майл хаяг: z.unurjargal@mn-nhrc.org Зөвхөн шалгарсан судалгааны байгууллагатай холбогдоно.