• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Судалгааны дүнг танилцууллаа

  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирж буй гомдол, мэдээллийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж үзвэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр татагдан цагдан хоригдож буй хүмүүсийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхийн хэрэгжилт хангалтгүй байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд "Цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хуульзүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилт” судалгааг 2015-2016 онд хийсэн юм. Судалгаагааны зорилго нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа авах эрхээ хангалттай эдэлж чадаж байгаа эсэх, түүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлэн шүүхэд хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд өмгөөлөгчөөс үзүүлсэн хууль зүйн туслалцаа нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шуурхай, бүрэн, тууштай байдал, нууцыг чанд хадгалах зарчимд нийцэж байгаа эсэхийг судалж, улмаар зорилтот бүлгийн хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдөж байгаа шалтгаан, нөхцлийг тогтоох, цаашид энэ төрлийн зөрчил гарах явдлаас урьдчилан сэргийлэх явдал юм. Энэхүү судалгааны дүнг танилцуулах уулзалтыг 2016 оны 02 дугар сарын 18-ны өдөр Монголын хуульчдын холбооны гишүүн, Хуульзүйн туслалцааны төвийн өмгөөлөгч нар оролцуулан танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.