• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгуулав

 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбоотой хамтран Швейцарын Хөгжлийн Агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр орон нутгийн сэтгүүлчдэд "Хүний эрхэд суурилсан хандлага ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, аливаа мэдээлэл, сурвалжлага, нийтлэлийг "хүний эрхийн үүднээс” дүн шинжилгээ хийж, олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой болно. Сургалгалтад 21 аймгийн телевиз, сонин, мэдээллийн сайтад ажилладаг 50 гаруй сэтгүүлч хамрагдсан бөгөөд ХЭҮК-ын ажилтнуудаас гадна "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүд, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд хичээл зааж, мэргэжил нэгтнүүдтэйгээ арга туршлагаа харилцан хуваалцав.