Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн
шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн референт Х.Цэцгээ 2016 оны 6 дугаар
сарын 6-ны өдөр Хууль сахиулах их сургуулийг төгсөж цагдаагийн албанд
хуваарилагдаж буй 163 албан хаагчдад "Хүний эрх ба цагдаагийн байгууллага”
сэдвээр сургалт хийлээ.
Цагдаагийн албанд
ажиллах залуучуудын хүний эрхийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, албан
үүргээ гүйцэтгэхдээ хүний эрхэд хүндэтгэлтэй ханддаг болгох зорилгоор Комиссоос
дээрх сургалтыг ЦЕГ-тай хамтран хийсэн юм.