• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгуулахаар боллоо

Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар ангийн дарга Батзориг, дэд дарга хурандаа Ууганбаяр нартай уулзалт ярилцлага хийж, Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хооронд байгуулсан "хамтран ажиллах санамж бичиг” - ийн дагуу 2016 онд хэрэгжүүлэх үйл төлөвлөгөөт ажлын хүрээнд ангийн нийгмийн ажилтан алба хаагч, хорих ял эдэлж буй ялтан нарт үе шаттайгаар дараах сургалтуудыг зохион байгуулж ажиллахаар болов. Үүнд: "Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа ба гомдол хүлээн авч шийдвэрлэх явц, Жендэр ба хүний эрх, Мэдэх эрх, Хүний эрхийн боловсрол зарчмууд ба арга зүй.