Хүний эрхийн
Үндэсний Комисс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах
төвийн захиалгаар 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тус төвд "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрхийн зөрчил”, "Хүний эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх тогтолцоо, өргөдөл, гомдол
шийдвэрлэх нь, "Хууль
сахиулах байгууллагын алба хаагчын ёс зүйн дүрэм” зэрэг сэдвүүдээр 3 цагийн сургалт явууллаа. Сургалтад захиргааны
зөрчил гарган баривчлагдсан 100
гаруй иргэн хамрагдав. Сургалтыг ХЭҮК-ын
БДШХЭБХ-ийн ахлах референт З.Өнөржаргал, референт Г.Золзаяа нар хийлээ.