2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Хүний эрхийн Үндэсний
Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Сэтгэцийн эрүүл мэндийн
үндэсний төвд хяналт шалгалт хийлээ.
Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн Монгол Улсын Үндсэн
хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилт
хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж буй эсэх, эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангаж буйг газар дээр нь шалгах,
илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан
сэргийлэх зорилгоор тус шалгалтыг хийлээ.
Хяналт шалгалтын бүрэлдэхүүн СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж
байгаа өвчтөнүүдтэй бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийж, эмнэлгийн
удирдлага, ажилтан албан хаагчдаас тодруулга мэдээлэл авч холбогдох бичиг
баримт, өвчтөний хувийн хэрэгтэй газар дээр нь танилцаж, дүн шинжилгээ хийсэн
байна.
Түүнчлэн өвчтөнийг
хүлээн авах, эмчийн үзлэг хийх, байрлуулах, тусгаарлах болон эргэлт уулзалтын өрөөнүүд
стандарт шаардлагад нийцсэн эсэх, хүүхдийн, наркологийн тасгууд болон хурцын
тасгийн өрөөний орчин нөхцөл, өвчтөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж буйд
хяналт тавьжээ.