ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийж ажилласан билээ.

Хяналт шинжилгээний үр дүнгээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга болон тус төвийн даргад тус тус зөвлөмжийг хүргүүлж, хариуг хуульд заасан хугацаанд ирүүлснийг хүлээн авч ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус төвд дахин ажиллалаа.
Энэ хүрээнд зөвлөмжид тусгасан шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтэд үнэлгээ хийж ажиллав.
