• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын ажилтнуудад сургалт хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтан, алба хаагчдад "Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалт хийлээ. Төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, ажил үүргээ гүйцэтгэхдээ хүний эрхийн мэдрэмж, хандлагатай хандах дадлыг бий болгох зорилгоор уг сургалтыг хийсэн юм. Сургалтад Сүхбаатар дүүргийн тамгын газрын 40 гаруй албан хаагч хамрагдлаа.