• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Цар тахал ба Хүний эрх: Тэгш байдлын зарчим" сэдэвт цахим хэлэлцүүлэгт урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" нээлттэй хэлэлцүүлэг арга хэмжээг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны 15 цагт "Цар тахал ба Хүний эрх: Тэгш байдлын зарчим" сэдвээр зохион байгуулна. Цахим хэлэлцүүлгийг зохион байгуулагч байгууллагууд олон нийтийн сүлжээний фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулна.

Хэлэлцүүлгийн зочид: УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр, ХЭҮК-ын гишүүн, доктор (Ph.D) Г.Нарантуяа

Чиглүүлэгч: ННФ-ын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан