• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Тогтвортой бичил уурхай” төслийн удирдах хорооны хурал боллоо

2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн удирдах хорооны хурал боллоо. Хурлаар Тогтвортой бичил уурхай төслийн 4 дэх үе шатны дунд хугацааны үнэлгээний үр дүн, ШХА-ийн анхаарал хандуулах асуудал, Тогтвортой бичил уурхай төслийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн танилцуулгыг хэлэлцэж баталлаа. Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 онд ШХА-ын "Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны ажилтнууд, орон нутгийн гишүүн байгууллагуудыг чадавхжуулах, бичил уурхайчид, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголт, эрхээ шаардах чадавхыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах юм. Мөн бичил уурхайн мэдлэгийн төв бүтээх үйл ажиллагааны хүрээнд ХЭҮК-ын дэргэдэх "Хүний эрхийн төлөө-Сэтгүүлчид” клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сэтгүүлчдэд хүний эрхийн сургалт явуулах, тэднийг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, сэтгүүлчдийн бүтээлүүдээр ном гаргах зэрэг ажлуудыг Комисс хариуцан хийхээр боллоо.