• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Тогтвортой хөгжлийн зорилго болон хүний эрхийн тайлан бэлтгэхэд хүний эрхэд суурилсан мэдээлэл, үзүүлэлтийг ашиглах нь” семинар болж байна

НҮБ-ын ХЭДКГ-ын Хүний эрхийн үзүүлэлтүүд ба Өгөгдлийн нэгж, НҮБ-ын Суурийн зохицуулагчийн газраас “Тогтвортой хөгжлийн зорилго болон хүний эрхийн тайлан бэлтгэхэд хүний эрхэд суурилсан мэдээлэл, үзүүлэлтийг ашиглах нь” семинарыг зохион байгуулж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндэсний Статистикийн Хороо хүний эрхийн хэрэгжилт, олон улсын хүний эрхийн механизмын зөвлөмжийг хэрэгжүүлэх, Олон улсын хүний эрхийн гэрээний хэрэгжилтийг хэмжих, хүний эрхэд нийцсэн статистикийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хэрэгжилтийг хангах замаар хүний эрхэд суурилсан статистик мэдээлэл бий болж, өгөгдөл мэдээллийг Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан үр дүнтэй хяналтын хэрэгсэл болгох, төрийн байгууллагуудад хүний эрхийн соёлыг бий болгох, төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой гэж семинар зохион байгуулагчид үзэж байна. Мөн 2030 Хөтөлбөрийн дагуу мэдээлэл цуглуулах, задлахад хамааралтай хүн амын бүлгийг тодорхойлоход тус дөхөм болох, хүний эрхтэй холбоотой өгөгдлийн тайлбарыг сайжруулах, өгөгдөлд хүний эрхэд суурилсан хандлагаар хандах хандлагад нийцсэн мэдээлэл цуглуулахад төлөөллийн бүлгүүдтэй харилцах арга замыг тодорхой болгох боломжтой гэж үзлээ.

Семинарт ХЭҮК, ҮСХ, бусад төрийн байгууллагууд, ТББ-ын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын 30 орчим төлөөлөл оролцож байна. Семинарын үр дүнд талуудын харилцан ойлголцлын санамж бичгийг хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах, ТХЗ-оос орхигдсон бүлгүүдийг анхны байдлаар тодорхойлох юм. “Тогтвортой хөгжлийн зорилго болон хүний эрхийн тайлан бэлтгэхэд хүний эрхэд суурилсан мэдээлэл, үзүүлэлтийг ашиглах нь” семинар цахим хэлбэрээр гурван өдрийн турш явагдах юм.

IMG_0538.JPG