• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төв аймгийн удирдлагуудад “Жендэр ба хүний эрх” сургалт зохион байгуулагдав

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан Ажлын хэсэг Төв аймагт ажиллаж сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга болон хэлтэс агентлагуудын удирдлагуудад “Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалт (2022.06.22) зохион байгуулав.

Tuv1.PNG

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хүлээн авч уулзаж, орон нутагт хүний эрхийг хангах хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажил, хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, ковидын үеийн гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны дарамт, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, МУ дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийн талаар ярилцаж санал солилцсон. Түүнчлэн ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул нь аймгийн Цагдаагийн газрын харъяа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах "түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцаж, үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсож хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.

Tuv.PNG

Энэ үеэр Комиссын ажлын хэсгийнхэн хөдөлмөрлөх эрхийн хүрээнд аймгийн Татварын хэлтэс, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилт болон хүүхдийн эрхийн хуульзүйн хороонд хяналт, шалгалт хийсэн байна.

Комиссоос зохион байгуулсан “Жендэр ба хүний эрх” сургалтаар мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагад жендэрийн тэгш байдлыг хангахад төрийн албан хаагчдын хүлээх үүрэг хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад шинээр баталсан хууль хэрэглээ ба жендэр, хүний эрхийн мэдлэг, чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм.