• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮ, ГИШҮҮН НАРТ ЗОРИУЛСАН “ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Флом Олон Улсын байгууллагын санхүүжилтээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын тэргүүн, гишүүн нарт "Хөдөлмөрлөх эрх ” сэдэвт сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2 цагийн хөтөлбөрийн дагуу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байрны сургалтын танхимд зохион байгууллаа.   Сургалтанд Цэнхэр, Чулуут, Хотонт, Хашаат, Тариат зэрэг сумдын төрийн бус байгууллагын тэргүүн, гишүүдийн хамт хамрагдав.   Сургалтын үеэр Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах нь гарын авлага 15 ширхэг, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх-15, Хөдөлмөрлөх эрх гарын авлага 15 ширхэг тус тус тарааж ажиллав.