• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын мэдлэг, хандлага, зан үйлийн төлөв байдлын судалгаа

Нэгдсэн Үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс “Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн” ТББ-тай хамтран "Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын мэдлэг, хандлага, зан үйлийн төлөв байдлын судалгаа"-г хийж гүйцэтгэлээ.

Уг судалгаа нь төрийн захиргааны албан хаагчдын дунд ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлэх талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох зорилготой бөгөөд нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын 3000 эмэгтэй албан хаагчийг хамруулав. Судалгаанд хамрагдсан 4 хүн тутмын 1 нь "Ажлын байрны бэлгийн дарамтад 1 болон түүнээс удаа өртдөг, өртөж байсан" гэж хариулсан нь энэ төрлийн дарамтын эсрэг дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай болсны илэрхийлэл бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албан зөвлөл энэ чиглэлээр нээлттэй хамтран ажиллаж байна.

Судалгааны тайланг хавсралтаас үзнэ үү.

Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын мэдлэг, хандлага, зан үйлийн төлөв байдлын судалгаа - 2021
Үзэх