• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАРЬЯА АНГИ, САЛБАРУУД ДАХЬ ДҮРМИЙН БУС ХАРЬЦААНЫ ШАЛТГААН НӨХЦӨЛ” СУДАЛГААНЫ ДҮНГ ИРЭХ САРД ТАНИЛЦУУЛНА

Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачилан “Төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөл” судалгааны ажлыг Улсын Ерөнхий Прокурорын Газар, Батлан хамгаалах яам, ЗХЖШ, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб, АШУҮИС, “Хууль сахиулахуй олон нийтийн эрүүл мэнд судлалын хүрээлэн” төрийн бус байгууллагын судлаачдын төлөөллийг оролцуулан ажиллалаа.

Комиссын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхболд өнөөдөр судлаачидтай уулзаж, судалгааны үр дүн, ажлын хэсгийн гүйцэтгэлийн явцтай танилцлаа.

Судалгааны ажлыг Зэвсэгт хүчний найм, Хилийн цэргийн 15, Дотоодын цэргийн нэг анги байгууллагад алба хааж буй 1500 орчим хугацаат цэргийн алба хаагч, 100 гаруй ахлагч, офицер болон 600 орчим цэргийн алба хаасан иргэдийг хамруулан зохион байгууллаа.

IMG_0655-9.jpg

Комиссын ажлын хэсэг болон судлаачид цэргийн алба хаагчдын халдашгүй чөлөөтэй байх эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг шинжлэн судлах, тур дундаа цэргийн анги байгууллагад хүний амь нас, эрүүл мэнд, хохирч байгаа шалтгаан нөхцөл, цэргийн алба хаагчдын захирах, захирагдах харилцаанаас үүдэн гарч буй дүрмийн бус харьцааны зөрчил, хэлбэр, илрэл түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлон холбогдох талуудад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахаар ажиллаж байна.

IMG_0650-4.jpg

Судалгааны үр дүн, цэргийн анги байгууллага дахь хүний эрхийн зөрчлийг бууруулах, хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах санал, зөвлөмжийг 2021 оны 12 дугаар сарын эхээр олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд байна.