• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүний эрхийн мэдрэмжтэй хандахыг зөвлөв

Баянхонгор аймгийн төрийн алба хаагчдын сахилга, хариуцлага, харилцаа хандлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлж, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор аймгийн ЗДТГ, ТАЗ-ийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран (2022.06.29) төрийн алба хаагчдын сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд нийт 300 гаруй албан хаагчид оролцож байна.

Энэхүү зөвлөгөөнд урилгаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул оролцож хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны асуудлаар танилцуулга хийж, төрийн албан хаагчийн ёс зүй харилцаа хандлагаас хүний эрх зөрчигдөх асуудлууд гарсаар байна. Тиймээс хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч, хэн байхаас үл хамаарч хүн бүртэй хүний ёсоор тэгш хүндэтгэлтэй хандаж, бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхахгүй хүний эрхэд суурилсан хандлагаар төрийн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг тодотгов.

1 Ууганаа.PNG

Түүнчлэн Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Хүний эрхийн зөрчил: Ковид-19 Цар тахлын сургамж сэдвээр, Олон улсын гэрээ эрх зүй хариуцсан референт Д.Ендонжамц Ажлын байрны дарамт хүчирхийлэл ба хүний эрх, хүчирхийллээс ангид байх эрх ба хамтарсан багийн үүрэг хариуцлага сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулт өглөө.

Ууганаа.PNG

Зөвлөгөөнд аймгийн төрийн байгууллагууд, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг дарга нар оролцож байгаа бөгөөд, аймгийн төрийн албан хаагчдын ес зүй, сахилга хариуцлагын өнөөгийн байдал, сүүлийн гурван жилд төрийн албан хаагчдаас холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн мэдээ, авлига албан тушаалын гэмт хэргийн талаар холбогдох газруудаас мэдээлэл хийж, санал хүсэлтээ нээлттэй солилцож байна.

Зөвлөгөөний төгсгөлд төрийн алба болон төрийн албан хаагчдад хандсан Засаг даргын албан даалгавар гарах аж.